Монгол Улсын Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулууныг “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ЦОМ”- оор өнөөдөр шагнасан байна. Түүнийг Монгол Улсын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг чадвар хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасныг Монгол Улсын Засгийн газар ийнхүү үнэлсэн байна. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулан өгсөн юм.
МУ-ын Засгийн газраас Ц.Болорчулуунд Хүндэт өргөмжлөл, цом гардуулан өглөө
2019 оны 07-р сарын 10 өдөр, 16 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
