ОУ-ын хэмжээний уралдаан Ѳмнѳговийн нутгаар дайрч ѳнгѳрѳх тул аймаг, сумдын иргэд, малчид тусгайлан заасан уралдааны замаас хол байх, адуу малаа бэлчээрлүүлэхгүй байхыг зохион байгуулагчдаас анхааруулж байна.
Энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдах “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли улс дамнасан маш том ралли тэмцээний албан ёсны нээлт ОХУ-ын Эрхүү хотод болсон.
Эрхүүгээс гараагаа эхэлсэн “Торгоны зам” авто раллид оролцогчид 2019 оны 07 дугаар сарын 09-нд Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна.
Нийтдээ 43 орны 120-130 баг, тамирчид оролцох уг уралдааныг Францын 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүх юм. Уралдаан ОХУ-ын Эрхүү хотоос эхлэн Монгол улсын Улаанбаатар хот-Мандалговь-Даланзадгад зэрэг газруудаар 7 дугаар сарын 9-13 хооронд дайран БНХАУ-ын Дуньхуан хотод өндөрлөх юм.
Мотоцикл, автомашинууд ийнхүү Сэлэнгэ аймгаас гарч Төв аймгийн нутагт барианд орсон бөгөөд 12-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай- Цогтцэций- Ханхонгор сумын нутгаар дайрч Даланзадгад хотын зүүн хэсэгт байрлана. 7 дугаар сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ-руу гарч уралдаанаа үргэлжлүүлэх юм.