Их мастер Г.Ганжаргал түрүүллээ

2019 оны 07-р сарын 08 өдөр, 10 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
65987260_1046444962192549_1720861978097876992_n

Дулааны цахилгаан станц IV төрийн өмчит хувьцаат компанийн нэрэмжит “Эрчим Кап 2019” өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн өнгөрөгч бямба гаригт Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд боллоо. Гурав дахь жилдээ болсон тус тэмцээн түргэн тоглолтын төрлөөр зохиогдож, нийт 83 тамирчин оролцсон байна.

Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад олон улсын их мастер Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) 16 оноогоор аваргалж, Дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболд (“Энэрэл” клуб), спортын мастер Д.Эрдэмбилиг (“Эрчим” клуб) нар тус бүр 14 оноогоор удааллаа. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд СМ Е.Ариунзаяа (“Дебют” клуб), ДДХМ Э.Хүслэн (“Алтан хүү” клуб), ахмадын ангилалд ДМ Г.Алтангэрэл (ЧД), Б.Баатарсүрэн (СХД), өсвөрийн U-17 ангилалд СМ А.Дашчирэв (“Сонгодог байрлал” клуб), У.Номин-Эрдэнэ (“Ирээдүй” клуб), U-12 ангилалд ДМ Б.Баасанбаяр (“Сонгодог байрлал” клуб), СМ Э.Энххүслэн (БЗД) нар шагналын эзэд болжээ.

Монголын даамын холбооны Дээд лигийн хүрээнд зохиогддог “Эрчим Кап”-д 2016, 2018 онд Монгол Улсын гавьяат тамирчин ОУИМ Д.Эрдэнэбилэг түрүүлж байжээ. Энэ жилийн тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр эрчим хүчний салбарт олон жил ажилласан спортын дэд мастер Б.Алагааг Биеийн тамир, спортын газрын “Спортын алдар” одонгоор шагнасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх