Жолоочийн буруутай үйлдлээс түгээгүүрийн хоолой тасарчээ

2019 оны 07-р сарын 08 өдөр, 09 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
66215009_2773922102635152_5833072892325134336_o

2019 оны 07 дугаар сарын 05 өдрийн орой 22:50 цагт ЧД-ийн 11-р хороо, 32-ын тойргийн баруун талд байршилтай СИНЧИГАЗ ХХК АХУС-аас газ авч цэнэглүүлж байсан Соната-7 маркын авто машин цэнэглэх ажиллагаа дуусаагүй байхад байрнааасаа хөдөлсөнөөс болж түгээгүүрийн уян хоолой тасарч 500 грамм орчим хий алдагдсан байна. НМХГ-аас тус АХУС-д болсон осол дээр ажиллаж АХУС-ын түгээгүүр тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг засварлуулж аюулгүй ажиллагааг бүрэн хангууллаа.Зөрчил гаргасан жолоочийг ЧД-ийн Цагдаагын 1-р хэсэгт шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх