П.Болор: Бид ажилдаа тууштай, сэтгэл зүтгэлтэй, үнэнч шударга хэн бүхнийг багтаа элсүүлэхэд бэлэн

2019 оны 07-р сарын 05 өдөр, 16 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
66578db0f3c395c173d7a1c694fa93b7

Үл хөдлөхийн салбартаа дэлхийд тэргүүлдэг, топ франчайз компаниудын нэг болох RE/MAX нь Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлээд дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Монгол улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг шалгаруулдаг Bloomberg TV Mongolia Awardаас нийт 11 номинациар шалгаруулахад , RE/MAX Mongolia компанийн засаглал, этик ёс зүй, технологийн хөгжил, бизнесийн өсөлт зэрэг үзүүлэлтээр ШИЛДЭГ КОМПАНиар шалгарчээ.

RE/MAX 4 жилийн хугацаанд 350% ийн өсөлтийг үзүүлсэн бөгөөд өдгөө 38 брокер оффис, 600 орчим агенттайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Бид энэ удаагийнхаа ярилцлагаар RE/MAX Mongolia-ын 33 дахь Брокер оффис болох RE/MAX Green оффисын захирал, хатагтай П.Болортой ярилцлаа.

Сайн байна уу. Юуны өмнө бидэнд өөрийгөө товч танилцуулахгүй юу?

Намайг П.Болор гэдэг. RE/MAX Green брокер оффисын үүсгэн байгуулагч бөгөөд одоо гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Та оффисынхоо талаар танилцуулахгүй юу? Яагаад RE/MAX Green гэж нэрлэсэн бэ? 

Манай оффис бол RE/MAX  Mongolia-ын 33 дахь салбар оффис бөгөөд өдгөө 18 агент, нэг реалтортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Нэрний хувьд гэвэл одоогийн нийгэм дэлхий даяараа эко буюу грийн хувьсал болж байна. Тэр ч утгаараа манай оффисын нэр Грийн буюу ногоон. Үйл ажиллагаагаа бид нэртэйгээ уялдуулан гүйлгээ бүрээс тодорхой хувийг мод тарих , хандив өргөх зэрэг сайн дурын ажилд зарцуулж байдаг.

Монгол улсад маш олон үл хөдлөх хөрөнгө зуучын компаниуд үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Таны хувьд яагаад RE/MAX-ыг сонгох болов? 

Би өөрийгөө үл хөдлөхийн салбарт ажиллана гэж өөрийгөө хэзээ ч төсөөлж байгаагүй , гэр бүлийн хүн маань ремаксын агентаар 2 жил гаруй ажилласнаар намайг уруу татан хамтдаа энэ салбарт эргэлт буцалтгүй орсон. Бид 3 хүүхэдтэй. Өөрсдийн ажлын цаг, хүүхдүүд гэр бүлдээ зарцуулах цагаа өөрсдөө зохицуулах боломжтой байдаг нь бидний болон ремаксын бүх агентуудад олгодог хамгийн таатай боломж гэж би хардаг.

Ремакс бол дэлхийн брэнд, дэлхийн технологи шинэ үеийн бизнес. Үл хөдлөхийн салбар манай улсын хувьд дөнгөж хөгжиж эхэлж байгаа салбар учраас бид хамтдаа өдөр бүр суралцан илүү их хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна.

Ремакс бол сурч боловсрох, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, өөрийгөө өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй зуун зуун залууст боломжийг олгодог талбар. Чин зорилготой , түүндээ хүрэх хүсэл тэмүүлэлтэй тууштай хөдөлмөрч хичээнгүй залуус энэ салбарт гялалзсан амжилтыг үзүүлсээр байна.

Үл хөдлөхийн салбар тэр дундаа зуучлалын салбар бол нилээн өрсөлдөөнтэй байдаг мэт санагддаг. Нилээн цаг наргүй ажилладаг байх тийм үү? Таны амьдралдаа баримталдаг гол зарчим юу вэ? 

Аливаа зүйлд үнэн сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Миний хайрлан хүндэлж бахархаж явдаг Батхүү агсны маань хэлсэн “Эргэж уулзах нүүртэй амьдрах сайхан…” амьдралдаа баримталдаг зарчим юмуудаа. Амьдрал баялаг болохоор хүнд хэзээ ч юу ч тохиолдож болно. Ямар ч үед найз нөхөддөө нэг зангаараа байхыг хичээдэг. Боломж гарвал туслаад, боломжгүй бол бусдад дараа болохгүйг хичээдэг.  Багаасаа сайн дурын, нийгмийн ажилд идэвхитэй хүүхэд байлаа. Монголд анхны улаан загалмайн “Тусч” бүлгэмийг байгуулж 9 дүгээр ангидаа тэр оны шилдэг идэвхтэнээр шалгаран Япон улсад 1 сар туршлага судлах эрхээр шагнуулж байсан. Гэрээсээ ч холдож үзээгүй өсвөр насны хүүхдэд энэ явдал нүдийг минь нээж өгсөн үйл явдал байсандаа. Түүнээс хойш улаан загалмай, үйлдвэрчний эвлэлийн ажлуудаар дэлхийн олон  орноор явж их ч зүйл сурч, хүнд туслахын сайхныг өдөр бүр мэдэрсээр байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Шуудан Банк, Говь ХХК,  Шунхлай групп, зэрэг монголын томоохон компаниудад маркетинг, хүний нөөц, төсөл хариуцан ажиллаж байсан. Амьдралын зарчмаа гээгээгүй болохоор энэ бүх хугацаанд танилцаж нөхөрлөсөн андууд маань миний бизнесийн түншүүд болон өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Дашрамд та бүхэндээ үргэлж талархаж явдагаа илэрхийлж, улам хичээн ажиллах болноо гэж хэлмээр байна.

Танай байгууллага нээлтээ хийж амжаагүй мөртлөө маш амжилттай яваа сураг дуулдсан. Энэ талаараа ярихгүй юу?

Бид үйл ажиллагаагаа эхлээд хагас жил хүрэхгүй хугацаанд  бүхий л үзүүлэлтээрээ  шинэ оффисуудын энэ оны 5 дугаар сарын шилдэг оффисоор шалгарсан нь манай багийн цоглог, хичээнгүй агентуудын хөдөлмөрийн үр шим юм.

Мөн бид Улаанбаатар хотод баригдаж эхлээд буй шилэгдмэл барилгын төслүүд болох Мишээл группын “Мишээл резиденс” төсөл , Japan town C78, C8 , “Гоёл комплекс”, ”Голомт констракшны “IRIS complex apartment” орон сууцны төслүүд, “Zaisan Villa”, “Blooming Villa”, “Hillmont Villa” хаус хотхоны төслүүд, худалдаа үйлчилгээний “Суруга сентер”,“Токио таур” , “Мазаалай” гэх мэт олон томоохон төслүүдийн борлуулалтыг хариуцан , хамтран ажиллаж байна.

Манай багийн ажилдаа баримталдаг гол зарчим бол үйлчлүүлэгчиддээ сэтгэл хангалуун үйлчилгээг үзүүлэх явдал юм. Тэдний сэтгэл ханамж, бидний ажилд өгсөн үнэлгээ зэргээс бид цаашид ажиллах урам зоригоо авдаг. Тиймдээ ч манай багийн залуус бусдын эрх ашгийг үргэлж нэгт тавьдаг, өөдрөг үзэлтэй, эерэг хандлагатай, эрч хүчтэйгээр ажилладаг

Танай оффисын ойрын зорилго? 2020 он гэхэд ямар амжилтанд хүрсэн байхаар төлөвлөж байна?

Бид хагас жил хүрэхгүй хугацаанд шилдэг оффис боллоо.Ойрын зорилт гэвэл энэ эрчээ алдахгүй энэ жилийнхээ шилдэг оффис болох, хамт олноороо АНУ-ын ЛасВегас хотод жил бүр болдог RE/MAX-ын хамгийн том хуралд оролцох,  үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт үйлчилгээний шинэ стандарт тогтоох гээд л олон олон хүсэл мөрөөдөл байгаа.

Ремаксын брокер оффис болоход хэр их шалгууртай вэ?

Брокер оффис гэдэг нь тухайн саб франчайз эрхийг худалдан авч үйл ажиллагаа явуулж буй оффис. Ремакс консепт, ноу хауг ашиглан өөрийнхөө бизнесийг эхлүүлнэ гэсэн үг. Мэдээж тухайн хүн тодорхой нэлээн хэдэн шаардлагыг хангасан байх ёстой. Франчайз эрхийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд үйл ажиллагаагаа бие даан эрхлэн явуулах боломжтой болж  брэнд нэр хэрэглэх, нэг мэдээллийн систем ашиглах, төв оффисоос стандарт сургалтанд  агентуудаа хамруулан үйл ажиллагаагаа бие даан явуулах боломжтой болдог гэсэн үг  Өнөөдөр улаанбаатар хотын маань гудамж талбай бүрт Ремакс лого тавигдаж олон салбар байгуулагдан агентын тоо өсч байгаад миний хувьд маш баяртай байдаг. Нэг талаараа өрсөлдөөн мэт боловч нөгөө талаараа өрсөлдөөн хөгжлийг хурдасгадаг. Түүнчлэн бид улам олуулаа болж байж илүү хүчирхэг баг болж,  илүү өргөн мэдээллийн сантай болж харилцагчид маань ч түүнийхээрээ хэрээр сонголт хийх боломж нь нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ.

Танайх ямар шалгуураар агентуудаа сонгож авдаг вэ? 

Манай шалгуур маш энгийн. Бид ажилдаа тууштай, сэтгэл зүтгэлтэй, үнэнч шударга хэн бүхнийг багтаа элсүүлэхэд бэлэн. Өөрөөр хэлбэл бие хаа, царай зүс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, үндэс угсаа хамаагүй зөвхөн хувь хүний хандлага л хамгийн чухал юм.

Агентаар ажиллах сонирхолтой хүмүүс давхар ажиллах боломжтой юу гэж их асуудаг. Манай оффисын хувьд телевизийн нэвтрүүлэгч, үл хөдлөхийн үнэлгээчин,ня-бо, барилгын инженер , сэтгүүлч гэх мэт төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс ажиллаж байна. Гол нь цагийн менежмент сайтай , ажлаа зөв зохион байгуулж хуваарилж чадвал бүрэн боломж бий.

Бидэнтэй нэгдэхийг хүссэн хэн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Мөн танд байр орон сууц , обект, газар, оффис үл хөдлөх худалдах, худалдан авах, түрээслэх түрээслүүлэх хэрэгцээ гарвал эргэлзэлгүйгээр бидэнд хандаарай гэж зөвлөе.  Бидэнтэй холбогдохыг хүсвэл info.green@remax.mn хаягаар болон 77355555 дугаарын утсанд хандаарай

Тантай ярилцах таатай байлаа. Ажлын амжилт хүсье.

Баярлалаа. Танай редакцийн хамт олонд бас ажлын өндөр амжилт хүсье.

RE/MAX Green оффисын Фэйсбүүк хуудсаар зочлох бол ЭНД дарна уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх