Зэвсэгт хүчний дугаар ангиас өнгөрсөн хугацаанд их хэмжээний байлдааны сум, галт хэрэглэл алдагдан шүүх хяналтын байгууллага хэргийг шалгаж байна.
Тэгвэл энэхүү хэрэгтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний 311, 345-р ангийн захирагчаар тухайн үед ажиллаж байсан бригадын генерал Л.Гансэлэмийг 2019 оны долоодугаар сарын 5-ны өдрийн ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн дахин галт хэрэглэл, цэргийн анги салбаруудаас алдагдсан тохиолдолд тухайн ангийн захирагчийг албан тушаалаас нь чөлөөлөх заалтыг тушаалд оруулахаар болов.