Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдүүдэд 14-15 жилийн хорих ял оноожээ

2019 оны 07-р сарын 04 өдөр, 14 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
-15042014-1397528624-755813157-huuli

Замын-Үүд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ч.Э болон Ч.М-д холбогдох эрүүгийн хэргүүдийг 2019 оны зургаадугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Хэргийн талаар сануулбал, 30 настай, эрэгтэй Ч.Э нь 2018 оны есдүгээр сараас 2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд есөн настай хүүхдийг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн, 50 настай, эрэгтэй Ч.М нь 11 настай хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан удаа дараа хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс Ч.Э, Ч.М нарыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Э-д 15 жил, Ч.М-д 14 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Дорноговь аймгийн прокурорын газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх