Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын XXII уулзалт амжилттай боллоо

2019 оны 07-р сарын 03 өдөр, 17 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_3387

Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхий мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран “Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалт”, “Зүүн Азийн харилцагч хүмүүсийн 3 дугаар уулзалт”-ыг Улаанбаатар хотноо 2019 оны 6-р сарын 25,26,27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн Монгол улсад зохион байгуулсан уулзалтаар шүлхий өвчин болон бусад хил дамжин халдварладаг мал, амьтны гоц халдварт өвчний дэлхий дахины болон бүс нутгийн төвшний нөхцөл байдал, тэмцэж буй арга хэмжээ, туршлага, тус өвчний эдийн засагт үзүүлж буй хор хохирол, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцлоо.

“Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналтын хөтөлбөр”-ийг 2021-2025 онд хэрэгжүүлэх гол арга хэмжээнүүдийг хэлэлцэж Зүүн өмнө Ази, Ази тивд бүсийн хэмжээнд шүлхий болон бусад хил дамжин халдварладаг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх асуудлаар зөвлөмж гаргалаа. Зөвлөмжид тусгах нийтлэг асуудал нь шүлхий өвчинтэй тэмцэх нь нэг улсын асуудал биш, бүсийн хэмжээнд харилцан мэдээлэл солилцох, өвчинтэй тэмцэх арга хэмжээг дэлхийн болон бүсийн стратегитай уялдуулан хөгжүүлэх, хэрэгжүүлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээг авч байх талаар оруулахаар болов.

 Энэхүү уулзалтад 16 орны болон бусад олон улсын байгууллагын 60 гаруй экспертүүд төлөөлөгчид, малын эмч нар оролцлоо.

 Монгол улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр 1989 оны 5 дугаар сард элссэн. 2013 онд Ази тив дэх шүлхийн хяналтын хөтөлбөрийн уулзалтууд, 2015 онд Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр бүсийн чуулган, 2018 онд тус байгууллагын экспертүүдтэй хамтран “Нянгийн эсрэг хэрэглэж буй эмийн хэрэглээ” сэдэвт сургалт, 2019 онд “Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт” хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалт, Зүүн Азийн харилцагч хүмүүсийн 3 дугаар уулзалтыг манай улсад ийнхүү амжилттай зохион байгуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх