О.Дөлгөөний эмчилгээнд зориулсан хандивын тоглолт маргааш болно

2019 оны 07-р сарын 02 өдөр, 17 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dulguun

Монголын сагсан бөсбөгчид О.Дөлгөөний төлөө нэгдэж байна. Сагсан бөмбөгийн шилдэг багууд нэгдэн, хандивын тоглолтод оролцоход бэлэн болжээ. Тоглолт энэ сарын 3, 4-нд Спортын төв ордонд болно. Маргааш 18 цагт эхлэх тоглолтод “Хасын хүлэгүүд”, “Тэнүүн Өлзий”, “Танан гарьд”, “Алтан дорнодын дайчид” багууд оролцоно.

Тасалбараас олсон орлогыг Монголын шигшээ багийн тоглогч О.Дөлгөөний эмчилгээнд 100 хувь зориулах юм.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, 23 настай О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-ын Калифорнийн дэргэдэх их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх