Гурав дахь жилдээ “Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” хэрэгжүүлж байна. Энэхүү төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, өрх толгойлсон эцэг эх хамрагддаг ба 1,5 сая хүртэл төгрөгийн санхүүжилтийг эргэн төлөлтгүйгээр авч өрхийн үйлдвэрлэл, орлогоо нэмэгдүүлдэг юм. 2019 оны төсөлд 90 ахмад настан, 27 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 өрх толгойлсон эцэг эх нийт 133 иргэн хамрагдаж өрх гэр бүлдээ ажлын байр бий болгох нөхцөлийг бүрдүүллээ.
ӨМНӨГОВЬ: 133 иргэн ажлын байртай боллоо
2019 оны 07-р сарын 02 өдөр, 10 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )