Их хэмжээний сум хил нэвтрүүлэх гээд баригджээ

2019 оны 07-р сарын 02 өдөр, 09 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sum

 Монгол Улсын хилээр их хэмжээний сум нэвтрүүлэх гэж байсныг гаалийн шалгалтаар илрүүлжээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Техник-Импорт” дахь гаалийн хяналтын бүсэд уг хэрэг гарчээ. Зургадугаар сарын 26-нд АНУ-аас “А” ХХК-нийн нэр дээр мэдүүлсэн 40 тонны чингэлэгтэй бараанд ангийн бууны сум 49 мянган ширхгийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан тэр аж.

Гаалийн байгууллага уг хэргийг шалгаж байна. Ангийн бууны сум нь эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлөөр импортлох тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх