Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн орон нутагт ажиллав

2019 оны 07-р сарын 01 өдөр, 15 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
65446089_2798276366867441_5676219402479992832_n

Санхүүгийн зохицуулах хороо, орон нутгийн засаг даргын тамгын газартай хамтран “Санхүүгийн зах зээл” нээлттэй өдөрлөгийг Өвөрхангай, Баянхонгор аймгуудад зохион байгуулж ажилалаа. Өдөрлөгт орон нутагт үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компани, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны компаниуд болон арилжааны банкууд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцууллаа.

Мөн орон нутагт санхүүгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор даатгал, үнэт цаасны зах зээл болон мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, комплаенсын чиглэлээр сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав. Арга хэмжээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, үнэт цаас, ББСБ, ХЗХ, Даатгалын байгууллагууд болон иргэд оролцлоо.

Дээрх аймгуудад Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн тэргүүтэй ажлын хэсэг ажиллав.

66036424_2798279603533784_2636095680396918784_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх