“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад нийцсэн 8.2 км авто зам ашиглалтад орууллаа

2019 оны 07-р сарын 01 өдөр, 14 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1561875870_dsc00301

Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох8.2 км хатуу хучилттай авто замын нээлт  /2019.06.30/ боллоо.

Авто замын нээлтийн үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

“Олон улсын стандартад нийцсэн хүнд даацын хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын ач холбогдолтой. Тухайлбал”Эрдэнэс-Тавантолгой” ХК одоогийн байдлаар 8.3 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ онд нийт 18 сая тонн нүүрс олборлож экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр энэ зам экспортын хэмжээг нэмэгдүүлэх, улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэх гээд эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой. Мөн жолооч нарын аюулгүй, ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулахад эерэг нөдөө үзүүлнэ.

Төслийн захирал Г.Базаррагчаа:

Энэ 8.2 км авто зам бол олон улсын стандартад нийцсэн хүнд даацын авто зам. 8 метрийн зорчих хэсэгтэй, 3.5 метрийн хөвөөтэй нийт 15 метрийн өргөнтэй зам байгаа. Замын цементээр бэхжүүлсэн суурийн үе нь 30 см, харлуулсан дайрга үе нь 13 см, өнгө асфалт нь 5 см. Өөрөөр хэлбэл зам нийт 48 см-ийн хучилтын хийцтэй, үүгээрээ хүнд даацын зориулалттай болж байгаа юм.

Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар:

“Эрдэнэс-Тавантолгой” ХК хоёр жилийн өмнө Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээнд тусгагдсан бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байгаагийн нэг нь өнөөдөр ашиглалтад оруулж байгаа 8.2 км авто замын ажил юм. Энэ зам ашиглалтад орсноор сумын байгаль орчин, тоосжилт, иргэдийн эрүүл ахуйгаас гадна жолооч нарын аюулгүй байдалд ч эерэгээр нөлөөлнө. Мөн Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ашиг, улсад төвлөрүүлж буй татвар бол их бүтээн байгуулалтын эхлэл нь болж байгаа юм”

Жолооч нарын төлөөлөл Б.Мөнгөнзаяа:

“Өмнө нь уурхайгаас Гашуунсухайт хүртэл 10 гаруй км шороон замаар явдаг байсан. Тэр үед замын тоос шороо их, машины эвдрэлд ч нөлөөлдөг байсан. Одоо шинэ засмал зам ашиглалтад орсноор энэ асуудлууд шийдэгдлээ гэж бодож байна. Жолооч нар их баяртай байгаа”

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх