БЗД-ийн Ахмадын хороо Олон Улсын тэмцээнд хоёрдугаар байранд оржээ

2019 оны 07-р сарын 01 өдөр, 11 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
65877483_436040450569617_7732602640898457600_n

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ахмадын хороо Олон Улсын Граунд гольфийн нээлттэй тэмцээнд амжилттай оролцож хоёрдугаар байранд орсон байна. Тодруулбал 2019 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Чингисийн хүрээ жуулчны баазад болсон Олон Улсын Граунд гольфийн тэмцээнд дүүргийн ахмадын хорооны 28 тамирчин оролцож багийн дүнгээр хоёрдугаар байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ. Дүүргийн Ахмадын хорооны баг тамирчдын ахлагч Д.Авирзэд хувийн амжилтаар нэгдүгээр байранд шалгарсан бол долоон тамирчин Алтан бөмбөгийн эзэн болсон байна.

Түүнчлэн дүүргийн Спорт хорооноос зохион байгуулсан Спорт явган аяллын аварга шалгаруулах тэмцээнд ахмадын хорооны баг тамирчид мөн амжилттай оролцож тэргүүн байранд шалгарч аваргын алтан цомын эзэд болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх