Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье

2019 оны 06-р сарын 27 өдөр, 16 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uyriin-ayul-e1535437928252-640x428-6qr4lpptybbg8ko45tjilq7rd720lkmozjmxtwbdni8

Он гарсаар улсын хэмжээнд 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 9 аймгийн 17 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 24 удаагийн усны осол гарч, 27 хүн амь насаа алджээ. Үүний 23 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм.

 Түүнчлэн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу   27-нд төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орно.

Иймд:

   -Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх