“ Галдан бошигт” ном олны хүртээл боллоо

2019 оны 06-р сарын 26 өдөр, 15 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
01

Монгол Улсын их сургуулийн номын санд өнөөдөр нэгэн хүндтэй, түүхэн номын нээлт боллоо.  Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн  хуульч сэтгүүлч Ш.Адьшаагийн эмхэтгэсэн “Галдан бошигт” номын нээлтэд академич Д.Цэрэнсодном, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн  профессор, зурхайч судлаач Л.Тэрбиш, Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт хөгжийн зохиолч Б.Мөнхболд, Ламын гэгээн Лувсанданзанжанцан судлал төвийн тэргүүн Д.Батболд, Ламын гэгээний наймдугаар дүр Лувсанданзанжамцан,  Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дамба, судлаач, доктор Д.Баяндалай, Монгол Улсын гавьяат багш Л.Норолхоосүрэн, Х.Пүрэвдагва нарын олны танил, нэр хүндтэй хүмүүс оролцсон юм.

65260845_681835018907710_1015090081318305792_n

“Унги тохам нэгт, хуульч, сэтгүүлч урианхан Ш.Адьшаа гэдэг залуутай танилцан нөхөрлөөд нэлээд хэдэн жилийн насыг өнгөрөөв. Түүнийг нутагт орондоо 2009 онд баруун Монголын хийд, орон Ганданпунцагчойлон хийдийг бүтээх ажилд нь бараа болж явсан хүний хувьд  тунчиг ажилсаг, өмнөх түүхдээ хайртай, нэгэн болохыг мэдэж урам төрсөн билээ… эдүгээ тэрбээр Галдан бошигт  номыг бичээд… эхний навтаргаа өгч, миний биеийг уншин үзэгний үзүүр хүргэхийн зэрэгцээ санал онолоо оруулаат хэмээснийг талархан хүлээн авч, нягтлан үзвэй… миний мэт болбоос ертөнцийг огоорон алдан, номын зүг зүтгээд ч нэгэн их хэргийг эс бүтээн суухуйд Ш.Адьшаа залуу хоёр хэргийг зэрэг бүтээсээр буйг сайшаан дурдуустай…хэмээн эхлүүлсэн өмнөтгөл үгийг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн профессор, зурхайч судлаач Л.Тэрбиш бичсэн байлаа.

Мөн Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн, тус сургуулийн Түүхийн танхим, Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гаас хамтран Галдан бошигт хааны мэндэлсэний 375 жилийн ойд зориулж, “Галдан бошигт-375” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын их сургуулийн Номын санд зохион байгуулсан юм.

03

04

Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Монголын улс төр, цэрэг, шашин, тусгаар тогтнолын түүхэнд томоохон ул мөр үлдээсэн суут хүмүүн Ойрадын Галдан бошигт хааны түүхийг судлах, шинэ сэргэг мэдээ, мэдээллийг нээн илрүүлэх, тухайн цаг үед түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бодитоор үнэлэх, хүлээн зөвшөөрөх, үнэн, худлыг дэнслэх, Галдан бошигт хааны үйлс, зүтгэлийг хойч үедээ өвлүүлэх чиглэлээр эрдэмтэд илтгэл тавилаа. Үүнд, “Галдан бошигтын амьдрал, үйл ажиллагаа” сэдвээр Монгол Улсын Боловсролын их сургуулийн Түүхийн тэнхимийн дэд профессор, доктор На.Сүхбаатар, “Ховд голын хөвөөн дэх төмөр боловсруулалтын ул мөр” сэдвээр Шинжлэх ухааны академийн Түүх архелогийн хүрээлэнгийн Архелогийн мэдээллийн сангийн сан, авран хамгаалах салбарын эрхлэгч, доктор Ч.Амартүвшин, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Японы Нийгита их сургуулийн докторант Л.Ишцэрэн, “Галдан бошигтын үеийн Халхын сартуул хошуу” сэдвээр Ховд их сургуулийн Түүхийн тэнхимийн багш, доктор Г.Пүрэвдорж, “Галдан хааны үйл хэрэгтэй холбоотой түүхэн ямар баримт Алтан зуугийн номонд байна вэ” сэдвээр Улаанбаатар эрдэм оюу дээд сургууль, Улаанбаатар эрдэм их сургуулийн багш, олон улсын Монгол судлалын холбооны салбарын эрхлэгч, Өөлд судлал нийгэмлэгийн захирал С.Баттулга, “Галдан бошигт хааны эрдэм номын ухаарлыг шинжлэхүй” сэдвээр Хөгжлийн шүтэлцээ ТББ-ын судлаач, доктор, дэд профессор Х.Дондог нар илтгэл тавилаа.

65374278_376380079902014_1932224259401187328_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 7 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (192.168.8..***)
    2019/06/27 09:07

    Халх хойд талдаа Байгал нуурын орчимд оростой, урд талдаа манжтай дайны байдалтай хүнд үeийг далимдуулан орос болон манжтай хавсайдан халхын хаан болох гэсэн нэгэн дүрвэд. Халхын хажуунаас нь цохиж өгөөд шанд нь оросоос галт зэвсэг авах тохироо хийсэн боловч орос нь Галдангаар халхыг хажуунаас нь цохиулж буриад болон Байгал нуурын орчмыг тасалж аваад Галданг өөрийг нь манжийн хөлд хаясан хэрэг. Халх болон буриадын түүхэнд ийм л гай тарьсан хүн. Харин одоогийн дүрвэдүүд нь Галдангаа манжийн эсрэг эрх чөлөөний төлөө тэмцэгч гэж цоллоод байгаа

    (0) (0)
  2. Anonymous
     (192.168.8..***)
    2019/06/27 09:07

    Халх хойд талдаа Байгал нуурын орчимд оростой, урд талдаа манжтай дайны байдалтай хүнд үeийг далимдуулан орос болон манжтай хавсайдан халхын хаан болох гэсэн нэгэн дүрвэд. Халхын хажуунаас нь цохиж өгөөд шанд нь оросоос галт зэвсэг авах тохироо хийсэн боловч орос нь Галдангаар халхыг хажуунаас нь цохиулж буриад болон Байгал нуурын орчмыг тасалж аваад Галданг өөрийг нь манжийн хөлд хаясан хэрэг. Халх болон буриадын түүхэнд ийм л гай тарьсан хүн. Харин одоогийн дүрвэдүүд нь Галдангаа манжийн эсрэг эрх чөлөөний төлөө тэмцэгч гэж цоллоод байгаа

    (0) (0)
  3. Dabaa j mash zebdee
     (192.168.8..***)
    2019/06/27 06:46

    Galdan boshigt mongoliin xaana bolox Altan uurgiin udamiig taclax tom canaa zopilgo aguulcan xalxiig tyibeecen deepem tonuulchin baican cyyldee oipdoo ochix nyypgyi amia xopolj tamd zalapcan xyndee manjiin xaand Bi mongoliin xaan bolconoo ulamjlax gexed l eedeec ni udam gapal muutai xyn iim tom acuudal opoldood yau xiine be gecen gedeg

    (0) (0)
  4. Зочин
     (192.168.8..***)
    2019/06/26 16:57

    Баяр хүргэе

    (0) (0)
  5. Anonymous
     (192.168.8..***)
    2019/06/26 16:37

    kkkk shaamaruud

    (0) (0)
  6. Zochin
     (192.168.8..***)
    2019/06/26 16:26

    Sailkhan buteel boljee. Bayar hurgie.Ar.Ulziit sumaas.

    (0) (0)
  7. зочин
     (192.168.8..***)
    2019/06/26 16:15

    Галданбошготыг судлаагүй хүн монголд алгаа,бүх хүмүүс зэрэг хэргэм дэвтэй мундаг эрдэмтэн мэргэд байх юм гээч,инээдтэй эрдэмтэн мэргэд яааж ч хөгжих үү,хааааааааааааа

    (0) (0)