НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1987 оны 12-р сарын 7-ны өдрийн 42/112 тоот тогтоолоор жил бүрийн 06 дугаар сарын 26-ны өдрийг “Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн эсрэг олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү өдрийг тохиолдуулан залуучуудад нэгдэж “Үгүй” гэж хэлье” уриалга гарган, мансууруулах бодисын хор хөнөөл, сөрөг үр дагаврыг таниулах 500 ширхэг зурагт хуудсыг тараалаа.
Дэлхийд 269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 6,6 сая нь ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч байна.
Монгол Улсын иргэд 2017 онд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой 117 хэрэгт 275 хүн холбогдож байсан бол 2018 онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогдож гэмт хэргийн гаралт 75 хувиар өссөн байна. Цаашид энэ тоо өсөх хандлагатай байна.