НМХГ-аас Чингэлтэй дүүрэгт оршин суугч иргэнээс ирүүлсэн муудсан лооль, манжин худалдаалж байсан тухай гомдлыг хүлээн авч УИД-ийн Номин супермаркетын салбарт холбогдох чиглэлийн улсын байцаагчид хяналт шалгалт хийлээ.
.Шалгалтаар байгууллагын дотоод хяналт шалгалтын хүлээсэн үүргийн дагуу ажилтан бараа бүтээгдэхүүнийг шалгаж хүлээн авч худалдаанд нийлүүлдэггүй зөрчил илэрлээ. Зөрчлийн тухай хуулийн 11.2-р зүйлийн 1.2 дах заалтаар торгуулийн арга хэмжээ аван эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан шаардлага хүргүүлж, зөрчлийг таслан зогсоож ажиллалаа.