И-март дэлгүүрийн шаардлага хангахгүй 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд орууллаа

2019 оны 06-р сарын 26 өдөр, 10 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
emart

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Скай хайпер маркет” ХХК-ийн “Чингис” И-март салбарт гал гарсантай холбогдуулан НМХГ-ын 28 улсын /ахлах/ байцаагчид хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаанд гаргаж болох эсэхэд хяналт шалгалт явууллаа.
Тус шалгалтын үеэр хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй 83,4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд орууллаа.
Ангилан ялгасан хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээс 139 дээж авч НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд хамруулж байна. Лабораторийн шинжилгээний хариу гарсаны дараа худалдаанд гаргах эсэхийг шийдвэрлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх