Өнөөдөр хөх морь өдөр

2019 оны 06-р сарын 26 өдөр, 07 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mori211

Аргын тооллын 6 дугаар сарын 26. Лхагва (Буд) гараг/ 2019 /

Билгийн тооллын 24, хөх морь, дэлгэрүүлэгч-26 од, суудал мод, мэнгэ 4 ногоон, рашааны барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:55.

-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.

-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

-Үс бүү засуул өвчин эмгэг тусах машид муу цээрлэвэл зохилтой.

-Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтнээ сөрөг муу.

Замд гарах, анд нөхөр болох, дэлгэрүүлэх үйл, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, худалдаа наймаа үүсгэхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, равнай үйлдэхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

Зурхайч лам Д. Цогтбаатар

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх