Элэгний В вирусын халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой

2019 оны 06-р сарын 25 өдөр, 17 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
taria

Хэрэв та элэгний В, С вирустэй эсэхээ мэдэхгүй байгаа бол “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өөрийн харьяа сум болон өрхийн эмнэлэгт хандаж, илрүүлэг шинжилгээнд хамрагдаарай. Мөн В вирус илрээгүй бол ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хандан урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх боломжтой юм.

15-16 жилийн баталгаатай элэгний В вирусийн эсрэг вакциныг “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол”-ын дагуу дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийдэг байна.

Сайн дурын дархлаажуулалтад бүх насныхан хамрагдах боломжтой бөгөөд нийт гурван тун вакцин /нэг хүн тун нь 5,000 төгрөг/ хийлгэснээр В вирусын халдвараас сэргийлж чадна. ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоотод хийж буй В вирусын эсрэг вакцинд хамрагдахдаа эрт илрүүлэг шинжилгээний хариугаа авч очно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх