“Хурд” хамтлаг” Хайртай соён гэгээрүүлэх аян”-ыг түүчээлэн эхлүүллээ

2019 оны 06-р сарын 25 өдөр, 14 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
64940539_2810350752369582_4775628472053661696_o

Хэрэв хөгжим нь Хайрыг тэтгэдэг юм бол үүнийг л түгээе гэх уриан дор 25 жилийн түүхт Хурд хамтлаг “Хайртай Соён Гэгээрүүлэх Аян”-ыг санаачлан, өнөөдөр эхлүүллээ. Товчхондоо Монгол эрчүүдээ сэрээх, зөв хариуцлагатай амьдрал, жинхэнэ хайранд уриалахад аяны зорилго орших бөгөөд Монгол улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн үндэсний зөвлөлийн 2019-2020 онд хэрэгжүүлэх соён гэгээрүүлэх ажлын нэг нь уг арга хэмжээ юм.
Аяны хүрээнд нийт 21 аймагт үнэ төлбөргүй тоглолт хийгдэхээс гадна соён гэгээрлийн олон уулзалт, арга хэмжээг төлөвлөгджээ.
“Хурд – Хайртай!” Соён Гэгээрлийн Аян Улс Орон Даяар 2019 оны 06-р сарын 26-ний өдрөөс Их Эзэн Богд Чингисийн өлгий Хан Хэнтийн нутаг, наран ургах Зүүн Бүсийн аймгуудаас эхэллээ. Аяны үйл ажиллагаа:

06.26 – Хэнтий аймаг Чингис хотын Төв Талбай 19.00 цаг
06.28 – Дорнод аймаг Чойбалсан хотын Төв Талбай 19.00 цаг
06.30 – Сүхбаатар аймаг Баруун-Урт хотын Төв Талбай 19.00 цаг
07.02 – Дорноговь аймаг Сайншанд хотын Төв Талбай 19.00 цаг
07.03 – Замын-Үүд, Төв Талбай 19.00 цаг
07.04 – Говьсүмбэр аймаг Чойр Төв Талбай 19.00 цаг
07.09 – Багануур Дүүргийн Төв Талбай 19.00 цагаас тус тус болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх