Өнөөдөр харагчин могой өдөр

2019 оны 06-р сарын 25 өдөр, 08 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 6 дугаар сарын 25. Мягмар (Ангараг) гараг / 2019 /

Билгийн тооллын 23, харагчин могой, могойг хүлэгч-25 од, суудал уул, мэнгэ 5 шар, үхэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:55.

-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.

-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч гахай, бич, тахиа, могой, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.

Равнай үйлдэх, цэргийн ба догшин үйл хэрэг, шинэ ноён тавих, захиран тушаах, мал гадагш гарах, газар лусын зан үйл, нүүдэл хийх, зээл авах, мал адгуус муулах үйлд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, худалдаа хийх, заргалдах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Зурхайч лам Д. Цогтбаатар

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх