Завьт эргүүлийнхэн 4 иргэний амь насыг авран хамгаалав

2019 оны 06-р сарын 24 өдөр, 14 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_1836-6qpotokp69xkifq2upz3omyq1x6q0xtxgs0ow48uclc

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орж осолдох тохиолдол гардаг.

  Тиймээс Онцгой байдлын байгууллагаас голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор “Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

 “Завьт эргүүл” арга хэмжээг НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран 9 дэх жилдээ Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт болон сэлүүрт завиар зохион байгуулан ажиллаж байна.

 Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 6 удаагийн дуудлагаар ажиллаж, усанд урсаж явсан 4 иргэний амь насыг авран хамгааллаа.

Завьт эргүүл арга хэмжээ 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх