Өнөөдөр цагаан бар өдөр

2019 оны 06-р сарын 22 өдөр, 08 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bar

Аргын тооллын 6 сарын 22. Бямба (Санчир) гараг/ 2019/

-Билгийн тооллын 20, цагаан бар, тооно-22 од, суудал төмөр, мэнгэ 8 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулт, овоо тахих, хутганы ир өдөр, Зуны туйл 00:21.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:54.

-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.

-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Үс бүү засуул өлсөж, ундаасах маш муу цээрлэвэл зохилтой.

-Морь, нохой, бар, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.

-Дэлгэрүүлэх үйл, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, замд явахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх