“БОДИТООР МЭДЭРЬЕ, ЭЕРЭГЭЭР ХАРЪЯ” уриатай алкахолгүй амьд хөгжмийн тоглолт өнөөдөр болно

2019 оны 06-р сарын 20 өдөр, 10 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
64707285_530602914140882_3204109821167009792_n

ЦАЦРАХ ЭГШИГ” НҮТББ-аас санаачлан 2018 оноос эхлэн хэрэгжүүлж буй өсвөр үе, залуучуудыг аливаа хорт зуршлаас татгалзахыг уриалах, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “ГЭРЭЛТҮҮЛ” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй 4 дэх удаагийн АЛКАХОЛГҮЙ амьд хөгжмийн тоглолт өнөөдөр 16:00-21:00 цагийн хооронд “Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн”-нд болох гэж байна.

Энэ удаагийн тоглолт нь чөлөөт, залуу уран бүтээлчидтэй хамтран уран зураг болон амьд хөгжим хосолсон уур амьсгалыг бүрдүүлж, үзэгчдэдээ илүү бодит мэдрэмжийг өгөх, нийгэм, залуучуудад эерэг хандлагыг түгээж гэрэл асаан, урлагаар дамжуулан өнгө нэмж буйгаараа онцлог юм.  Энэхүү тоглолтыг  “ARTO” бүлгэм, “OIRAT” бренд,  “Yesui Mind” мэдээлэл технологийн компани хамтран зохион байгуулж байна.

“БОДИТООР МЭДЭРЬЕ, ЭЕРЭГЭЭР ХАРЪЯ” уриатай алкахолгүй амьд хөгжмийн тоглолтын тасалбар 10.000 төгрөг байх бөгөөд
тасалбараа үзүүлээд Тэнгис кино театрт 25 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх,
“Эхлэл” брендийн барааг  25 хувийн  хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхтэй болно.

Дэмжигч байгууллагууд:

  • “Юни пресс” хэвлэлийн компани
  • “МОНЗАМ” экспорт, импортын тээвэр ХХК
  • “Пластик дизайн” ХХК
  • “Анхны алхам” студи
  • “Улаанбаатар синема” ХХК
  • “Эхлэл” бренд
  • “REDD” дэлгүүр
  • “Music World” хөгжмийн дэлгүүр
  • Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Хорт зуршлаас татгалзахад уриалж буй уг тоглолтод металл, альтернатив, панк болон рок урсгалын шинэ залуу хамтлагууд өөрсдийн санаачилгаар оролцож байна.

Тоглолтод оролцох хамтлагууд:

  • BEDBUGS
  • Dusty bags
  • Хараацай
  • The SHOM
  • Uudee’s Band
  • CQ Band
  • Mort En Cruex
  • The Tourists

Эвентийн холбоос: https://www.facebook.com/events/351267065531669/

Бидэнтэй холбогдох: https://www.facebook.com/gereltuul/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх