“Буянт хотхон” хүүхдийн зуслангийн олон улсын хөтөлбөртэй ээлж эхэллээ

2019 оны 06-р сарын 19 өдөр, 14 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
64405426_2289750394427741_4815272794017234944_n5d09d2839a9df

Өмнөговь аймагт анх удаагаа Олон улсын хөтөлбөртэй зуслангийн ээлж нээлтээ хийлээ. ОХУ-ын Артек зуслантай хамтран ажиллах тал дээр аймгийн удирдлагууд газар дээр нь очиж туршлага судлан цаашид хамтран ажиллах тал дээр анхаарч манай аймгаас хоёр багшийг мэргэжил дээшлүүлэх 21 хоногийн сургалтанд суралцуулсан байна. Олон улсын хөтөлбөрийн хүрээнд нэг бүлэг 4 багштай, ОХУ-ын Артек зуслангаас ирсэн багш нар эрүүл мэндийн сургалт, гэнэтийн аюул ослоос сэргийлэх тусламж үзүүлэх сургалт, эр зоригийн сургалтууд явуулах бол Монгол талын хөтөлбөрт аялал жуулчлал, гар урлал, урлаг соёлын сургалтууд багтжээ. Аймгийн шилдэг хүүхдүүдийн зардлыг ИТХ-ын төлөөлөгчдөөс гаргажээ. Энэ удаагийн анхны Олон улсын хөтөлбөртэй ээлжинд нийт 141 хүүхэд амарч байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх