Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын санаачлагаар хур хогийн цэг байсан газар сагсан бөмбөгийн талбай болсон байна.
Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв болон Дэлхийн зөн монгол олон улсын байгууллага хамтран тус газрыг хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбай болгожээ.