Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн зохион байгуулалтыг хангах нэгдсэн сургалт болж байна

2019 оны 06-р сарын 18 өдөр, 16 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8942d85dd893de02ea07bb58be585d9d

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, “Улсын үзлэг зохион байгуулах тухай”, Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн дагуу “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг нийслэлийн хэмжээнд 2019 оны 9, 10 дугаар сард зохион байгуулах ажлын хэсэг, удирдамж, үүрэг чиглэлийг баталсан нийслэлийн Засаг даргын 2019 оны А/518 дугаар захирамж гарсан.

Нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны болон төрийн өмчит, аж ахуйн тооцоот, сургууль, цэцэрлэг, төрийн бус сургууль, эмнэлэг зэрэг нийт 1278 байгууллагад “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг явуулахаар шийдвэрлэсэн.

Улсын үзлэгийг нийслэлийн хэмжээнд чанартай зохион явуулах, амжилттай дүгнүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталж нийслэлийн 1278 байгууллагын 2350 албан хаагчийг хамруулсан нэгдсэн сургалтыг таван удаа хэсэгчлэн зохион байгуулж байна.

Энэхүү сургалтаар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн шалгуур үзүүлэлтийг орон нутгийн хэмжээнд хэрхэн хангаж, хэрэгжилтийг тооцон, хүрсэн үр дүн болон биелэлтийг үнэлүүлж шалгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллахаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Архивын газраас  заавар, зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүлж байна.

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх