“ЭЕШ-2019” хими, газар зүй, англи хэлний шалгалтаар үргэлжилж байна

2019 оны 06-р сарын 18 өдөр, 13 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0617-эеш-хуваарь-1_large

“ЭЕШ-2019” Монгол Улсын түүх, физикийн хичээлээр орон даяар өчигдөр эхэлсэн бол өнөөдөр хими, газар зүй, англи хэлний шалгалтаар үргэлжилж байна. Боловсролын үнэлгээний төв техник технологийн дэвшлийг ашиглан ЭЕШ-д шууд засах шилэн технологийг нэвтрүүлсэн юм. Уг технологийг нэвтрүүлснээр ЭЕШ-ын дүнг нэг цагийн дотор шалгуулагчдын нүдэн дээр түргэн шуурхай, шууд мэдээлэлж шалгуулагчид өөрийн авсан дүн, оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтойгоороо онцлог юм.

Тус төв энэ сарын 17-ны өдөр 9:00 цагт Монгол улсын түүх, 13:00 цагт Физикийн шалгалтыг зохион байгуулж шалгалтын материалыг шалгалт өгсөн даруйд нь шууд засаж анхны оноог шалгуулагчдад мэдээлсэн. Тус шалгалтуудын хэмжээст оноог www.eec.mn цахим сайтад байршуулжээ. Дүн онооны жагсаалтыг харах бол http://list.eec.mn/ холбоос дээр дарна уу.

 Зөвхөн өөрийнхөө дүн оноог харах бол бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хаягны шалгуулагчийн булангаар нэвтэрч харах боломжтой.

Шалгуулагч шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг Боловсролын үнэлгээний төв анхаарууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Жанарыс
     (202.126.90.***)
    2021/08/22 14:57

    Далрмбв

    (0) (0)