ГЕРМАН МЭДЛЭГ-МОНГОЛ УХААН
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Монгол инженер”-үүдийг бэлтгэх Монгол-Германы хамтарсан ашигт малтмал,технологийн их сургуулийн 2019 оны хичээлийн жилд оюутан элсүүлэн авах хоёр дахь Элсэлтийн шалгалт энэ оны зургаадугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар-Налайх (МГТИС-ийнхотхон), Эрдэнэт, Дархан хот болон Сэлэнгэ аймагт зохион байгуулагдах гэж байна.
МГТИС нь 2019 оны дөрөвдүгээр сард Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман)байгууллагаас Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ гардан авсан. Ингэснээр тус сургуулийн төгсөгчдийн өмнө олон улсын томоохон байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд ажиллах, дэлхийн шилдэг их сургуулиудад үргэлжлүүлэн сурах, дотоодын болон гадаадын төрөл бүрийн тэтгэлгүүдэд хамрагдах үүд хаалга нээлттэй болж байгаа юм.
МГТИС нь энэхүү магадлан итгэмжлэлээр итгэмжлэгдсэн
- Инженерийн бэлтгэл хөтөлбөр
- Уул уурхайн боловсруулалтын инженерийн бакалавр,
- Хүрээлэн буй орчны инженерийн бакалавр,
- Механик инженер бакалавр,
- Эдийн засагч инженер бакалавр хөтөлбөртөө элсэлт авах бөгөөд элсэлтийн бүртгэл 6 дугаар сарын 20-ны 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Элсэгчдээс Англи хэлний шалгалт авч, Математик, Физикийн ЭЕШ-ын оноог нь харгалзана.
- Элсэлтийн шалгалт нь зөвхөн Англи хэлний шалгалтаас бүрдэх ба Англи хэлний шалгалтын босго оноо нь В2 (дундаас дээш түвшний) ба түүнээс дээш байна.
- Элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгчдийн ЭЕШ оноо нь Математик, Физикийн шалгалтуудад тус бүр 650 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд Бакалаврын хөтөлбөрт элсэх болзлыг бүрэн хангасан гэж үзнэ.
- Бакалаврын хөтөлбөрт элсэх болзлыг хангаагүй тохиолдолд Инженерийн бэлтгэл хөтөлбөрт элсэх боломжтой ба МГТИС-ийн Англи хэлний элсэлтийн шалгалтад В1 (дундтүвшний) оноо авсан байх, ЭЕШ оноо ньзөвхөн Математикийн шалгалтад 600 ба түүнээс дээш авсан байна.
Шалгалтын бүртгэл зургаадугаар сарын 20-ны 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://campus.gmit.mn/registration холбоос болон 70232086, 70232090, 99905443 утаснаас лавлана уу.