Таван хүн амиа алдсан ноцтой осол гарчээ

2019 оны 06-р сарын 17 өдөр, 13 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

Амралтын өдрүүдэд /2019.06-15.16/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 575 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 383 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

  • 2019.06.15 –ны өдөр БГД-ийн 23 дугаар хороо Хувьсгалчдын гудамж, “Буурал Ээж” супермаркетын зүүн замд амины Toyota Prius  автомашины жолооч  Х нь, явган зорчигч 39 настай.эрэгтэй А-г мөргөж амь насыг хохироосон.
  • 06.15-ны өдөр БЗД-ийн 22 дугаар хороо Доржийн гудамж, “Хаан банк” ХХК-ний урд замд “Нэт Капитал Финанс” ХХК-ний Ssangyong Istana автомашины жолооч М, Toyota Prius маркийн автомашины жолооч Б нар нь хэн болох нь тодорхойгүй 50-55 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг хохироосон
  • 06.16-ны 18.15 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Цав хангай” гэх газар /Төв аймгийн Баянхангай сумаас баруун тийш 15-т/ асфальтан замд Э жолоочтой Toyota Land Cruiser 200  маркийн автомашины онхолдож,  жолооч 48 настай, эрэгтэй  Э, зорчигч 44 настай,эмэгтэй Г, 7настай, эрэгтэй Б, 36 настай, эмэгтэй С, 48 настай, эмэгтэй О нарын 5 хүн нас барсан хэрэг

Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 3 осол нь мөргөлдөх хэлбэрээр,  1 осол онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн шалтгаан нөхцөлийг судлан үзвэл эцэг, эх асран халамжлагчийн буруутай үйлдэл их байна. Үүнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүйгээс 2 хүүхэд гэмтэж 1 хүүхэд нас барсан байна.

Иймд иргэд жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ эцэг эхчүүд хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулан суудлыг сонгох шаардлагатай.

Тухайлбал: нярай буюу төрснөөс хойш 12-15 сар хүртэл 0-13 кг хүртэл нь нярайн суудлыг, 9 сараас 4 нас буюу 9-18 кг хүртэл нялх хүүхдийн суудал, 4-6 нас буюу 15-25 кг-д бага насны хүүхдийн суудал, 6-10 нас хүртэл нь хүүхдийн суудлыг хэрэглэнэ.

Мөн насны хувьд ангилалд таарч байгаа хэдий ч биеийн хувьд өсгөлүүн эсвэл жижиг биетэй хүүхдүүд байдаг учраас биеийн жинд нь тохирсон суудлыг сонгож хэрэглэх нь оновчтой байдаг талаар зөвлөж байна.

Мөн их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэд та бүхэн амь нас, эрүүл мэнд, эд хѳрѳнгийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэж нийсэлэлээс орон нутаг руу орон нутгаас нийслэлийг зорихдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хурдаа тохируулан, бие биедээ хүндэтгэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх