Армени Улсад оюутан суралцуулахаар болов

2019 оны 06-р сарын 17 өдөр, 10 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25473179-5877-41d3-9141-d293f31a0508

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Арменийн парламентын бүлгийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг 2019 оны зургадугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Армени Улсын Үндэсний Хурлын дэд дарга, Арменийн Үндэсний Хурал дахь Армени-Монголын парламентын бүлгийн дарга Микаел Мелкумян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Талууд Монгол-Арменийн найрамдалт харилцаа, боловсрол, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг сэргээхэд онцгой анхаарал хандуулахаа илэрхийллээ. Энэ хүрээнд ойрын хугацаанд их сургуулиудын талаар мэдээлэл солилцож, харилцан оюутан суралцуулах тухай хэлэлцээрийн төслийг боловсруулахаар тогтов.

Ноён Микаел Мелкумян Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийг Бүгд Найрамдах Армени Улсад айлчлал хийхийг урив.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх