-Аргын тооллын 6 сарын 17. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 15, хөхөгчин тахиа, онгоц-18 од, суудал уул, мэнгэ 4 ногоон, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:53.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Гэвч туулай, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Гэр байшин барих, шүтээн босгох, равнайлах, үр тарих, хишиг даллага авахуулах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сан тавих, мэргэ төлгө тавих, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцох, худалдаа наймаа хийхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, нүүдэл хийх, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар