Нийслэлийн цагдаагийн газраас “Тэсрэх бодис-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, ашиглах, тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгуулагууд Монгол Улсын хууль, журам, дүрэм, зааврын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих, хууль бус эргэлтийг олж тогтоох, илрүүлэх, таслан зогсоох, учирч болзошгүй хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус цагдаагийн газар нь ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Бүртгэл хяналтын төвтэй хамтарсан шалгалтыг зохион байгуулж байна.
Уг шалгалтын явцад Налайх дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фоор бласт” ХХК-ийн үйлдвэрийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах агуулахыг шалгахад ховор ургамлын жагсаалтад орсон “ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮ” нэртэй ургамлыг 40 тонны хоёр чингэлэгт 5 тн орчим хадгалагдаж байсныг илрүүлэн Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Мөн Багахангай дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хашаанд байрлах нисэх онгоцны ангорт “Талст бластинг консалтинг” ХХК нь тэсрэх бодисын түүхий эд болох “Амиакийн шүү”-г их хэмжээгээр зохих зөвшөөрөлгүй хадгалж байсныг илрүүлж, Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Ховор ургамлын жагсаалтад орсон 5 тонн ургамал хадгалж байсныг илрүүлжээ
2019 оны 06-р сарын 14 өдөр, 17 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )