Бүртгэлтэй ажилгүй иргэд 23.5 мянга байна

2019 оны 06-р сарын 14 өдөр, 17 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
undesnii statistic

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 5 дугаар сарын эцэст 35.3 мянга, үүнээс 23.5 (66.5%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.8 (33.5%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 512 (2.1%) хүнээр буурч, өмнөх сараас 1040 (4.6%) хүнээр нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.2 (52.0%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.3 (31.2%) мянга нь Улаанбаатарт, 5.9 (25.0%) мянга нь Хангайн бүсэд, 4.1 (17.4%) мянга нь Баруун бүсэд, 3.8 (16.3%) мянга нь Төвийн бүсэд, 2.4 (10.1%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Үндэсний статистикийн хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А-09/08 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох шинэчилсэн аргачлал”-ыг 2019 оны 1 дүгээр сараас мөрдөж байна. Үүнтэй уялдуулан хөдөлмөрийн статистикийн үндсэн үзүүлэлтийн мэдээллийн гол эх үүсвэр болох Ажиллах хүчний судалгааг шинэ ойлголт тодорхойлолт, аргачлалын дагуу явуулж байна.
Ажиллах хүчний судалгааны 2019 оны 1 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байна. Энэ нь ажиллах хүчний оролцооны түвшин 60.7 хувь байгааг илэрхийлж байна. Ажиллах хүчний оролцооны түвшинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүд 68.4 хувь, эмэгтэйчүүд 53.7 хувь байна.
Хөдөлмөрийн нөөцөд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 53.5 хувь байна. Ажиллах хүчний 1.1 (88.2%) сая нь ажиллагчид, тэдгээрийн 30.2 (2.6%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна. Харин улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 839.0 (39.3%) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам, тэдгээрийн 72.6 (8.7%) мянга нь ажил хайх эсвэл ажил хийх нөхцөл нь бүрдвэл ажилгүй иргэдийн эгнээнд шилжэхэд бэлэн байгаа боломжит ажиллах хүчинд багтаж байна.

ajilgui

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх