Архивын ерөнхий газар Сангийн яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2019 оны 06-р сарын 14 өдөр, 13 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
64626211_2356839334592401_2723349001872080896_n

Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Үндэсний төв архивт хадгалагдаж буй Сангийн яамны бодлого, үйл ажиллагаанд холбогдох баримт бичгүүдийг цахим хэлбэрт шилжүүлж, ашиглах, Дэлхийн II дайны үед Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, ард түмний зүгээс Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсад үзүүлж байсан тусламж, бэлэглэлд холбогдох архивын баримт материалыг илрүүлэх, хамтран эмхтэтгэл бэлтгэж, хэвлүүлэх, гадаад улс, бусад байгууллагаас авсан архивын баримт, материалын хуулбарыг Архивын ерөнхий газарт нөхөн бүрдүүлэлтээр авах ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.

64578791_2356839287925739_2815420606638456832_n

Эх сурвалж: Архивын ерөнхий газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх