Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Монгол Улсад айлчилна

2019 оны 06-р сарын 14 өдөр, 11 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
64565524_2282340315168642_3415409924228775936_o

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно 2019 оны 6 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харъяа Монгол-Япон Сургалтын Эмнэлгийн нээлтийн ёслолд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно оролцоно.

Энэхүү айлчлал нь Япон Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд 9 жилийн дараа хэрэгжиж буй бөгөөд өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 тус тус Монголд айлчилж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх