6-р сарын 8-9-ний ѳдрүүдэд Монголын үндэсний сурын харвааны 2019 оны аварга баг шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Өмнөговь аймгийн Үндэсний сурын холбооны эрэгтэй 14, эмэгтэй 10 харваач цэц мэргэнээ сорин амжилттай оролцлоо. Эрэгтэй 28 баг, Эмэгтэй 19 багийн нийт 550 гаруй харваачдаас МУ-ын мэргэн, ОУ-ын хэмжээний мастер, Дэлхийн уламжлалт сурын харвааны хошой аварга С.Баярмаа дасгалжуулагч, МУ-ын Гоц харваач О. Чинзүрх ахлагчтай эмэгтэй баг тамирчид 2019 оны улсын аваргын Алтан цомын эзэн болж “Хошой аварга” баг боллоо.
МУ-ын Даяар дуурсах мэргэн Ж. Баттөмөр дасгалжуулагчтай Эрэгтэй баг тамирчид 2-р байрын төлөө хожил тэнцэн товх харваж, 1 онооны дутуугаар шигшээ тоглолтоос хасагдсан байна.
Хилчин спорт хорооны Есүхэй мэргэн клубын бүрэлдэхүүнд Өмнөговь аймгийн уугуул, МУ-ын гоц харваач И.Цэцэгмаа тэргүүтэй тус аймгийн 4 бүсгүй цэц мэргэнээ сорин дэд байранд орлоо.
Мөн энэ үеэр Монголын үндэсний харваачдын холбооноос МУ-ын гоц харваач Б. Сугирын хѳдѳлмѳр зүтгэлийг үнэлэн “Харваачдын алдар” медалийн 2 дахь эзнээр тодруулан, хүндэтгэн гардууллаа.
Оноо мэргэн уухай цээл сум нь мэргэн байх болтугай.