Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ

2019 оны 06-р сарын 13 өдөр, 16 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bukh

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүч бяр, уран мэхээ уралдуулан барилдах бөхчүүд эхнээсээ бөхийн галдаа гарч бэлтгэлээ базааж эхэлжээ. Увс аймгийн “Увс нуур” галын бөхчүүд уламжлал ёсоор Харзтайд гарсан бөгөөд тус галд аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Л.Цээсүрэн, Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал нарын улсын цолд ойрхон байгаа залуу бөхчүүдээс гадна төрийн наадмын түрүү, үзүүрт хүч үзэх боломжтой олон хүчтэн багтжээ.

 Өвөрхангай аймгийн “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөхчүүд Түргэний гол, “Бугын сангийн аж ахуй”-д бэлтгэлдээ гарсан бөгөөд тус галд 50 орчим бөх байгаа аж. Тухайлбал, Өвөрхангайн бөхчүүдээ Монгол Улсын заан Т.Санчир, улсын начин Б.Сангисүрэн нар ахалж гарсан бол саяхан болсон бүх цэргийн наадмын үзүүр бөх, аймгийн арслан Б.Цэдэнсодном, 17 насандаа аймгийн арслан цолд хүрсэн Б.Лхагвадорж нарын олон залуу бөх энэ галд наадмын бэлтгэлээ базааж байна.

Ойрын өдрүүдэд бусад аймгийн бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарахаар зэхэж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх