“И Март“ худалдааны төвд гарсан галыг унтраажээ

2019 оны 06-р сарын 08 өдөр, 22 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
emart

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:30 цагт И Март худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу очиход тус төвийн нэг давхарт гал гарч байсан бөгөөд утаажилт ихтэй байсан байна.

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагч ажиллаж, галыг бүрэн унтрааж, 21:00 цагт утаажилтыг саармагжуулж, аюулгүй болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх