“Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн болно

2019 оны 06-р сарын 04 өдөр, 18 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
61681839_1281753305317314_6947118715200602112_o

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/479 дүгээр захирамжийн дагуу “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн 06 дугаар сарын 08-ны өдөр “Алдар” спорт хорооны бүжгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг 2002 оноос эхлэн нээлттэй тэмцээн болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубийн тамирчид ур чадвараа сорьсоор ирсэн.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн нь 2013 оноос эхлэн хосын төрлөөс гадна формейшн буюу хамтлагийн төрлөөр зохион байгуулагдаж эхэлснээс хойш тэмцээний нийт оролцогчдын тоо өссөөр байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн шилдэг бүжигчид, нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн клубуудын бүжигчид оролцож хотын аваргын төлөө өрсөлдөх юм.

Энэ дашрамд дуулгахад 06 дугаар сарын 08-ны өдөр болох тус тэмцээнд ОХУ-ын спортын бүжгийн Дэд аварга “Илья Белобородов”, “Виктория Кочкина” нар урилгаар оролцож өөрсдийн гайхалтай үзүүлбэрээ толилуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх