УИХ-ын гишүүн асан Д.Арвин таалал төгсчээ

2019 оны 06-р сарын 04 өдөр, 13 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
arvin

УИХ-ын гишүүн асан Д.Арвин хүнд өвчний улмаас таалал төгсчээ.

Дашжамцын Арвин 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгсчээ. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой.

1981-1987 онд АА-ийн 221, 162-р ангиудад ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, 1987-1990 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд эвлэлийн ажилтан, 1991-2000 онд “Их Өргөө” ХХКомпаний захирал, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, 2009-2010 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байжээ.

2000 онд “Алтан гадас” одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан байна.

Талийгаачийн гэр бүл үр хүүхэд найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх