Хууль бусаар дэрэвгэр жирэвгэр хил давуулахыг завдаад баригджээ

2019 оны 06-р сарын 04 өдөр, 13 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
147809-08102014-1412744809-1466809980-4or77iq4

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Ханги хилийн боомтоор иргэд 571 кг дэрэвгэр жирэвгэрүүг хууль бусаар гаргах гэж байсан Дорноговь аймгийн харьяат иргэн М, Г нарыг Тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлжээ. Энэ хэрэг тавдугаар сарын 29-ны өдөр гарсан байна. Дэрэвгэр жирэвгэрүү нь Монгол Улсын  ховор ургамлын жагсаалтад багтдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/43 дугаар тушаалаар дээрх ургамлыг түүн бэлтгэхийг 2022  оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл таван жилийн хугацаагаар түр хоригложээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх