Туркийн Стамбул хотын Бейолглу дүүрэгт амьдарч ажиллаж байсан монгол гэр бүлийнхэн хоорондоо маргалдаж улмаар нэгнээ хутгалж хөнөөсөн талаар Haberturk мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хутганы шарх авсны улмаас эхнэр нь нас барж, нөхөр нь эмнэлэгт хүргэгдсэн байна.
Амиа алдсан 34 настай эмэгтэй, түүний нөхөр 42 настай Т нар тус хотын оёдлын үйлдвэрт ажилладаг байсан гэж Туркийн хэвлэлүүд бичжээ.