Астана-Улаанбаатарын хооронд шууд нисч эхэллээ

2019 оны 06-р сарын 03 өдөр, 16 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ckat

Казахстан улсын агаарын тээврийн томоохон авиа компаниудын нэг болох “CКАT” компани өнөөдрөөс эхлэн Астана-Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг хийж эхэллээ.

Хоёр орны хооронд зогсонги байдалд ороод байсан агаарын тээврийн харилцааг сэргээсэн өнөөдрийн анхны нислэгээр 106 зорчигч ирж, 51 зорчигч явсан бөгөөд тус компани Боинг 737-700, Боинг 737-300 онгоцоор 7 хоногийн Даваа болон Пүрэв гаригуудад Астана-Улаанбаатар-Астана чиглэлд тогтмол нисэх юм.

1997 онд байгуулагдсан “СКАТ” компани нь 1300 гаруй ажилтан, 21 агаарын хөлөгтэй ба дотоодын 16 хот, дэлхийн  20 орчим улс руу нислэг үйлддэг байна. “СКАТ” компани нислэг үйлдсэнээр барууны орнууд руу зорчих зорчигчдод шинээр нэг чиглэл нэмэгдэн сонголт хийх боломж бий болж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэж байгаа юм.

Дашрамд дурдахад өнгөрөгч гуравдугаар сард Казахстан улсын нийслэл Астана хотын нэрийг өмнөх төрийн тэргүүний нэрээр Нур-Султан болгож өөрчилсөн бөгөөд тус улсаас албан бичиг ирүүлж өөрчлөх хүртэл нислэгийн нэршил тус хотын өмнөх нэрээр нэрлэгдэж явах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх