Нийтийн тээврийн зорчигч, иргэддээ санхүүгийн хэмнэлтийг бий болгох үүднээс “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн зүгээс дамжин суултын хөнгөлөлт болон хязгааргүй зорчих эрхтэй хугацаатай U money картын үйлчилгээг үзүүлсээр байна.
Дамжин суултад энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй зорчигчийн карт хамаарна.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛЫН дагуу дамжин суултын хөнгөлөлтийн хэмжээ нь энгийн карт 500 төгрөг, хүүхдийн карт 200 төгрөг байна. Өөрөөр хэлбэл автобусны үнэ 500 төгрөг байх үед бүрэн хөнгөлөгдөнө.
Дамжин суултын тоон мэдээлэл Хүснэгт 1:
Хүснэгтээс харахад энгийн зорчигчийн хувьд картаар дамжин суултын хөнгөлөлт нь 7,3 тэрбум төгрөг, хөнгөлөлттэй зорчигчдын дамжин суултын хөнгөлөлт нь 2,5 тэрбум буюу нийт 9,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг 1 жилийн хугацаанд иргэддээ үзүүлээд байна.
Хугацаатай карт буюу автобусаар хязгааргүй зорчих сарын урамшуулалтай картыг том хүн 25000₮, хүүхэд 8000₮-өөр үйлчилгээнд нэвтрүүлээд 3 жил болж байна.
Хугацаатай картын урамшууллын нийт дүнг тоон мэдээллээр /2019,04.01-2019.04.30/ харуулбал:
Том хүн 4887, хүүхэд 1378 картаар 131 сая төгрөгийг төлж нийт 533227 зорчилтыг энэ хугацаанд хийсэн байна. Энэхүү 533227 зорчилтыг тогтоосон тарифаар том хүн 500₮, хүүхэд 200₮-өөр тооцвол 238 сая төгрөг болох байсан.
Үүнээс үзэхэд хугацаатай карт, тарифт зорчилтын хоорондын зөрүү нь 107 сая төгрөг байгаа бөгөөд 2019.04.01-2019.04.30 буюу 1 сарын хугацаанд гэхэд л 107 сая төгрөгийн урамшууллыг иргэддээ үзүүлээд байна.
Дээрх тоон мэдээллээс харахад нийтийн тээврээр зорчигч иргэд дамжин суултын хөнгөлөлт болон хугацаатай картаар санхүүгийн бодит хэмнэлтийг хийж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээ картын хэрэглээнд шилжсэнээр зорчигч урсгалын нарийвчилсан судалгаа хийгдэж төрөл бүрийн статистик мэдээлэл гарч байгаа юм.
Улмаар нийтийн тээврийн “Big Data” цугларч дараагийн шатны бодлого боловсруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү чанартай хүргэх, одоогийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.