Өмнөговь: Багуудаар тойрч малчид иргэдэд нэг цэгийн үйлчилгээ явуулж байна

2019 оны 06-р сарын 03 өдөр, 10 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
61216879_2253375038065277_7721174450183340032_n5cf4823aefc4c

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд Өмнөговь аймгийн 15 сум, 59 багт хүрч нэг цэгийн үйлчилгээг малчид иргэдэд хүргэх “Хөдөлгөөнт баг” эхний 5 сумын 19 багт ажиллаж байна. Хөдөлгөөнт багт төрийн бүх байгууллагын удирдлага мэргэжилтнүүд багтсан ба Ханбогд сумын Номгон багийн 60 гаруй иргэнд хөдөлмөр халамж, улсын бүртгэл, мал эмнэлэг, шүд, эмийн сан, хууль эрх зүйн зөвлөгөө, нийгмийн даатгал, газар эзэмших өмчлөхтэй холбоотой олон төрлийн үйлчилгээг нэг цэгээс үзүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх