Замын цагдааг мөргөж хүнд гэмтээжээ

2019 оны 05-р сарын 30 өдөр, 19 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
d62ba2934912eaec82a43dc30c06f3f5

Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэр Засгийн газрын ордны баруун хойно байрлах Байгалийн түүхийн музейн өмнөх уулзвар дээр ажил үүргээ гүйцэтгэж явсан Замын цагдаагийн алба хаагчийг мөргөж, гэмтээсэн хэрэг өнөөдөр гарсан байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас тодруулахад “Осолд өртсөн алба хаагчийн биеийн байдал тааруу байна. Ухаан санаа нь орж гарсан байдалтай нарийвчилсан шинжилгээнд хамруулж, яаралтай эмчилгээг эхлүүлсэн. Түүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсон этгээд албан үүргээ гүйцэтгэж явахад нь мөргөж, гэмтээсэн байна” хэмээлээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Ланд крузер” маркийн автомашины жолооч дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсоны улмаас цагдаагийн алба хаагчийг мөргөжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Балжинням
     (192.168.8..***)
    2019/06/01 08:59

    Жолоочийн нэр нь Этгээд үү? Гэм буруутны нэрийг нууцлахын учир юу вэ? Хүн нэрээ, тогос өдөө гэдэг шүү дээ. Нутаг усаар нь, овог нэрээр нь бичээрэй. Ингэвэл үр дүн гарна даа.

    (0) (0)