УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Швед улсад ажлын айлчлал хийж байна

2019 оны 05-р сарын 30 өдөр, 12 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
61278137_2332700396753312_4348972515427614720_n

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын Тамгын газрын албаны дарга Я.Баттогтох нар Швед Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд тус улсын улсын парламентын үйл ажиллагаатай танилцахаас гадна Шведийн Хаант Улсын Парламентын Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдэстам төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авч, зоог барив.

Уулзалтын үеэр Парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Швед Улсын Парламентад Швед-Монголын парламентын бүлгийг байгуулах асуудлаар санал солилцож, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар Швед Улсын туршлагыг судалж, Швед Улсад амьдарч буй монгол иргэдийн нийгмийн асуудал, тодруулбал, монгол хүүхдүүдэд эх хэлээр нь боловсрол олгох асуудлыг хөндөж ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Ц.Цогзолмаа УИХ-ын дарга Г.Занданшатараас Шведийн Хаант Улсын Парламентын дарга ноён Андреас Норленд ирүүлсэн Монгол Улсад албан ёсоор ажлын айлчлал хийх урилгыг албан ёсоор гардуулан өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх